Jailbreak гэдэг нь ихэнх тохиолдолд iPhone болон iOS үйдлийн системтэй төхөөрөмжүүдэд яригддаг шоронгоос гарах хууль бус үйлдэл юм. Jailbreak хийх үйлдэл нь үйлдлийн системийн цөм (kernel) -г өөрчилж Apple-с зөвшөөрсөн үйлдлийн системийн хязгаарлалтыг болиулдаг. Ингэснээр хэрэглэгчдэд үйлдлийн системийн чухал функцүүдрүү хандах боломжийг нээхээс гадна App Store -т байдаггүй нэмэлт програм, сайжруулалт, theme татах боломж олгодог. Jailbreak хийгдсэн ч App Store, iTunes зэргийг ашиглах, утасны үндсэн функцүүд болох дуудлага хийх, мэссэж бичих гэх мэт бусад үйдлүүдийг асуудалгүй гүйцэтгэдэг. Tethered jailbreak хийсэн үед төхөөрөмжөө асаах болгондоо компьютертэй холбож асаадаг бол untethered нь компьютергүйгээр асдаг. Энэ талаар эндээс дэлгэрэнгүй үзнэ үү Jailbreak хийсний давуу талМэдээж хэрэг Apple -н хязгаарлалтыг байхгүй болгоно гэдэг маш олон давуу талын эхлэл. Ихэнх jailbreak хийдэг хэрэгсэл Cydia нэртэй програмыг суулгадаг. Cydia нь App Store -с биш өөр эх сурвалжуудаас програм татдаг. Тэдгээр эх сурвалжууд нь apple -н албан ёсны зөвшөөрлийг авсан болон аваагүй програм болон нэмэлт системийн функц ашигладаг хэрэгслүүдийг агуулдаг. Үүнд: - Програмын агуулга нь хууль зөрчсөн
- Apple-н програм шалгалтаас буцаагдсан
- Хэрэглэгчээс хандив болон apple -с зөвшөөрөөгүй замаар мөнгө олдог
- Apple -н хязгаарлалтаас гадуурх функцрүү ханддаг
- Төлбөртэй програмыг төлбөргүй болгосон
- Хэрэглэгчийн интерфэйс өөрчилдөг хэрэгсэл
- keyboard
зэрэг програмууд байдаг. Ингээд Cydia ашиглаж та албан ёсны App Store -т байдаг үнэтэй програмыг үнэгүй хэрэглэхээс гадны iPhone -ны нэг хэвийн байдлаас ангижирна. Jailbreak -н дутагдалтай талApple -н хязгаарлалт нь системийн болон хэрэглэгчийн аюулгүй байдал, үйлчилгээний чанартай холбоотой байдаг учир энэ алдагдсанаар мөн олон дутагдалтай тал бий болдог. - Вируст өртөх магадлалтай
- Jailbreak хийсэн утаснаас төлбөрийн систем ашиглах нь маш том эрсдэл гэж үздэг. Нууц кодоо алдах эрсдэлтэй.
- Програм ашиглаж Jailbreak илрүүлэх болон зарим програм ажиллахгүй байх. Жишээлбэл iBook -н шинэ хувилбар нь өөрөө системийн хязгаарлагдмал функцрүү хандалт хийж үзээд болж байвал jailbreak хийгдсэн төхөөрөмж байна гэдгээ мэдээд ажилладаггүй. Үүнийг сүүлд хакерууд шийдсэн ч өөр бусад програмын сайжруулалтаар дамжуулж мэдэх тохиолдол хэзээ ч гарч болзошгүй.
- Icon дээр дарж програмыг нээгээд Home товч дарж тухайн програм идэвхигүй төлөвт шилжиж байх ёстой байхад үүнийг өөрчилсөн байнга ажилладаг програмууд баттерей хурдан дуусгах, санах ойд зай их эзлэх, системийн үйлдлийн удаашруулах муу талтай.
- Мөн 2G, 3G өгөгдөл дамжуулалтыг хяналтгүй ихээр хийж төлбөр өндөр гаргах магадлалтай.
- Apple -н албан ёсны тусламжийг авах боломжгүй
- iOS-н шинэчилсэн хувилбар бүрт jailbreak хийх шаардлагатай болдог.
- jailbreak хийснээр тухайн утасны баталгаа хүчингүй болдог
Jailbreak-тэй холбоотой бусад ойлголт- Jailbreak хийсэн эсэхийг утасны үйлчилгээ үзүүлэгч компани мэдэх ямар ч боломж байхгүй.
- Jailbreak -г болиулж буцааж утасны баталгааг хүчинтэй болгож болдог.
- Jailbreak хийдэг хэрэгсэл одоогоор үнэгүй.
|
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хvндэтгэн vзнэ vv.