2024.11.29 4:29 AM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » Техник технологи » iOS

Jailbreak хийчихлээ, одоо харин яах вэ?
Мэдээ таалагдсан бол

Энэ асуудалтай их олон хүн тулгарч байгаа бололтой. Тиймээс тэрхүү хүмүүст нэг бүрчлэн тусалж байснаас заавар болгон оруулчихвал илүү үр дүнтэй гэж бодлоо. Та бүхнийг доорх iOS 5.0.1 Untethered Jailbreak зааврыг амжилттай дагаж, iХэрэгсэлээ шоронгоос нь суллаад, Cydia суулгачихсан гэдэгт итгэлтэй байна. Харин дараа нь яг яавал зохистой вэ?

Миний хувьд утсаа шоронгоос нь сулласны дараа хамгийн эхэнд хийдэг зүйл бол Installous суулгах. "Installous гэж юу юм бэ” гэж асууж байна уу?  Энэ бол App Store-н үнэгүй хувилбар гээд л ойлгочих. Өөрөөр хэлбэл App Store дээр байгаа бараг бүх програмууд энд үнэгүй байдаг. 

Харин энэхүү гайхалтай програмыг хэрхэн суулгах вэ? Суулгахад тань Cydia тус болох болно. Гэхдээ Cydia-с шууд хайгаад гарч ирэхгүй. Дараах алхмуудыг амжилттай дагаад гүйцэтгэвэл та шив шинэхэн Installous програмтай болох нь дамжиггүй.

  1. Cydia програмаа ажиллуулна. Cydia-г ажиллуулахад дээд хэсэгт нь маш олон өгөгдлүүдийг уншдаг. Үүнийг тэвчээртэйгээр уншиж дуустал нь хүлээхийг зөвлөж байна. 
  2. Уншаад дуусчихсан бол доод хэсгээс Manage цэсийг сонгоно.
  3. Дараа нь Sources хэсэг рүү орно.
  4. Харин одоо баруун дээд буланд байрлах Edit товчийг дарахад зүүн дээд буланд Add нэртэй товч гарч ирнэ.
  5. Тэрхүү Add товчийг дарахад гарч ирсэн талбарт http://cydia.hackulo.us гэж бичээд Add Source товчийг дарна.
  6. Энэ үед Source Warning нэртэй цонх гарах бөгөөд Add Anyway товчийг дарна уу.
  7. Маш олон өгөгдлүүд унших бөгөөд та тэвчээртэйгээр хүлээгээрэй. Уншиж дуусмагц доод хэсэгт Return to Cydia товч гарах бөгөөд түүнийг дарахад Hackulo.us нэртэй source суусан байх болно.
  8. Hackulo.us нэртэй source-руу ороод доош нь гүйлгэн Installous 4 гэснийг олж түүн дээр дарна.
  9. Баруун дээд буланд байх Install товчин дээр дарах бөгөөд дараагаар нь мөн адил баруун дээд буланд байрлах Confirm товчийг дарахад Installous 4 програмыг суулгаж эхлэнэ.
  10. Энэ үед та мөн л тэвчээртэйгээр хүлээх хэрэгтэй бөгөөд суулгаж дуусмагч Return to Cydia товч гарч ирэх бөгөөд түүн дээр дарна. Одоо харин та Installous 4 програм дэлгэцэн дээр тань суусан байгааг олж харах болно.

Ингээд Installous програмаа суулгаад дуусчихлаа. Одоо харин дуртай програмуудаа татах л үлдэх шив. Нэг зүйлийг сануулан хэлэхэд Installous програмыг суулгахад AppSync програм хамт суудаг тул та одоо компьютертоо татаж авсан ipa өргөтгөлтэй файлаа iTunes-р дамжуулан Sync хийх боломжтой боллоо. Нэг сумаар хоёр туулай буудах гэж энэ биш гэж үү?

Нэгэнт та утсаа шоронгоос нь суллачихсан юм чинь манай хамгийн их эрэлттэй нийтлэл болох"Шоронгоосоо суллагдсан iPhone-д зориулсан шилдэг 10 програм”-ыг яагаад сонирхож болохгүй гэж?

Мэдээ таалагдсан бол
Ангилал: iOS | Нэмсэн: Administrator (2013.02.24) | Үзсэн: 406 | Үнэлгээ: 5.0/1
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.