Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.
Хэрхэн Клип, Кино , Дууг ITunes Суулгах , Цэгцлэх Вэ ?
- Хэрхэн кино дуунуудаа цэгцлэх
- Хэрхэн дуу iDevice-даа оруулах болон цэгцлэх
- Дууны үг буюу Lyrics хэрхэн оруулах вэ ?
Эхлээд Кино , Клипүүдийг хооронд нь ялгацгаая.
Алхам 1
iTunes-аа нээгээд "Library" хэсгээс "Movies"-г сонгоод баруун хэсэгт бүх Mp4 format-тай Клип болон Кинонуудаа чирч оруулна.
Алхам 2
Ингээд кино , клипээ оруулсаны дараа кино клипээ хооронд нь амархан ялгахын тулд бүгдийн доош нь цувуулж харуулав/ Зурган дээр 1-р дугаарлав./ Дараа нь Time гэсэн дээр дарсанаар Клипүүд ,кинонуудын дээр ялгагдана./Зураг дээр 2-р дугаарлав./
Зурган дээр дарж томруулна уу!
Алхам 3
Бүх клипүүдээ сонгоод Mouse2-оо дараад "Get Info" гэсэн дээр дарна.
Зурган дээр дарж томруулна уу!
Алхам 4
Ингээд гарч ирэх цонхноос "Options" tab руу ороод "Media Kind" гэсэн хэсгээс "Music Video" гэдгийг сонгож өгсөнөөр дээр сонгогдсон клип кинонууд тус тусдаа цэгцлэгдэнэ.
Зурган дээр дарж томруулна уу!
Алхам 5
Алхам 4т хийсэн бүх клипнүүд iTunes-н зүүн баганы "Playlist" гэсэн хэсэгт байрлах "Music Video" дотор орсон байх болно.
Алхам 6
Ингээд iDevice руугаа ороод "Music" гэсэн Tab руу ороод доорхи зурган дээр дугаарласаны дагуу Music Video гэдгийг сонгоно.Харин киног "Movies" гэсэн Tab-с тус тус сонгоод Sync хийнэ.
Алхам 7
iDevice дахь клип кинонууд бүгд тус тусдаа цэгцтэй ялгагдах болно.
Одоо харин хэрхэн дуунуудаа цэгцтэй суулгацгаая!
Алхам 1
iTunes-аа нээгээд баруун баганы доор хэсэгт байрлах Playlist гэсэн хэсэгт анхаарлаа хандуулцгаая.
Үүний доор байрлах "+" тэмдэг дээр дарч шинэ Playlist үүсгэх ба үүсгэсэн Playlist-даа дуртай нэрээ өгнө.
Алхам 2
Ингээд үүсгэсэн Playlist-нууд руугаа хүссэн дуунуудаа чирч нэмж оруулна.
Алхам 3
Ингээд дуунуудаа оруулсаны дараагаар iDevice-аа сонгоод Music гэсэн Tab руугаа ороод Алхам 1т нэмж оруулсан Playlist-уудаа сонгоод "Sync" хийнэ.
Алхам 4
Ингээд iDevice-нхаа Music App руугаа ороод Playlist руу ороход таны оруулсан бүх Playlist-ууд байрлах болно.Ингээд зөвхөн Аmerica гэсэн ч юмуу тодорхой хүссэн нэг Playlist-ээ сонсох боломжтой.Мөн Songs руу ороход бүх Playlist дэхь дуунууд холилдон гарч ирнэ.
Дуунуудаа хэрхэн "Дууны үг" буюу Lyrics нэмэх вэ ?
Алхам 1
iTunes-аа нээгээд дууны үг нэмэх тухайн дуугаа сонгоно.
Алхам 2
Тухайн дуун дээрээ Mouse2-оо дараад "Get Info" дээр дарна.
Алхам 3
Ингээд нээгдэх цонхноос Lyrics гэсэн Tab руу ороод тухайн дууныхаа үгээ хуулж оруулна.
/хаанаас Lyrics авах уу гэж асуух хүмүүст Google-с дууны Lyrics зөндөө олдоно/
Зурган дээр дарж томруулна уу!
Алхам 4
Ингээд дууны үгээ оруулсаны дараа дахин Sync хийнэ.iDevice руугаа ороод дуугаа тоглуулж байх явцдаа дууны үгээ гаргаж ирэхийг хүсвэл голд нь нэг дарна.
Мэдээ таалагдсан бол
Ангилал:
iOS | Нэмсэн:
Administrator (2013.04.06)
| Үзсэн:
1831 | Сэтгэгэдэл:
8
| Үнэлгээ:
0.0/
0
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хvндэтгэн vзнэ vv.