2024.11.29 4:47 AM

 
 
 
Та манай сайтыг дэмжээд доорх реклам дээр ганцхан удаа дарж өгөөрэй.

Эхлэл » Техник технологи » iOS

TinyUmbrella ашиглан SHSH хадгалах - SHSH гэж юу вэ?
Мэдээ таалагдсан бол
SHSH файл гэгчийн талаар нилээн их яригддаг хэдий ч тэр болгон хүмүүс яг юу вэ гэдгийг мэддэггүй. Apple-аас шинэ iOS фирмвэйр гаргахын өмнө жэйлбрек сүлжээний сайтуудаар SHSH blobs-оо хадгалаарай гэх сануулга нийтлэгдсэн байдаг. Гэтэл энэхүү файлыг хадгалж авах нь ямар чухал болохыг мэдэхгүйн үүднээс зарим хүмүүс хадгалалгүй өнгөрөөснөөр шинэ гарсан фирмвэйрээр санаандгүй шинэчлэл хийснийхээ дараа харамсах явдал зөндөө гардаг шүү дээ. Ялангуяа албан ёсоор Apple Store орж ирээгүй, гэрээгээр ашиглах боломжгүй манай улсын хэрэглэгчдийн хувьд iPhone-оо хэдэн 7 хоног, бүүр хэдэн сараар ашиглах боломжгүй болох тохиолдол их байдаг. Та дэлгэрэнгүй дээр дарж SHSH гээч нь яг юу болох талаар уншина уу.

Apple-аас iDevice (iPhone, iPod Touch, iPad)-д зориулан шинээр фирмвэйр гаргах болгондоо хуучин iOS фирмвэйрээ сервер дээрээ дэмжихгүй болгож байдаг. Учир нь хакеруудын хийсэн жэйлбрекийн эсрэг арга хэмжээ авч гаргасан шинэ фирмвэйрээ iTunes-ээр дамжуулан таны дэвайс дээр суулгах зорилготой байдаг учраас. SHSH файл гэдэг нь нэг ёсондоо түлхүүр файл бөгөөд Apple сервер энэхүү түлхүүр таарч байгаа тохиолдолд шинэчлэл хийхийг зөвшөөрдөг. Та дэвайсаараа оролдож байгаад асахгүй болгочихлоо гэж бодъё. Эсвэл шинэ фирмвэйрээс буцаад хуучин фирмвэйр лүүгээ шилжих шаардлагатай болсон үед та Cydia юм уу TinyUmbrella ашиглан хадгалсан SHSH файл тань хэрэг болно. Хэрвээ хадгалж аваагүй бол Pwnagetool юм уу, sn0wbreeze зэрэг багаж ашиглан үүсгэсэн фирмвэйр ашиглах, эсвэл Applе серверийн дэмжиж буй цорын ганц фирмвэйрээр рестор хийхээс өөр аргагүй байдалд хүрнэ. Энэ нь таныг жэйлбрек, анлокоо алдахад ч хүргэж болзошгүй.

Урьд нь Cydia таныг ямар фирмвэйр дээр байхаас үл хамааран тухайн iOS фирмвэйр дээрээ жэйлбрек хийн Cydia-г суулгасан тохиолдолд  SHSH файлыг хадгалж авдаг байсан бол одоо Apple-ын адилаар тухайн цаг үед хэрэглэгдэж байгаа iOS-ын SHSH-ыг л хадгалж авах болсон. Харин TinyUmbrella нь local буюу таны компъютер дээр болон Сydia дээр SHSH файлыг хадгалж авдаг хэдий ч мөн л тухайн үед ашиглагдаж буй SHSH-ыг л таньж хадгалж авах боомжтой. Тэгэхээр таньд үлдэж буй цорын ганц сонголт бол цаг тухай бүрт нь SHSH файлаа хадгалж байх явдал юм.

Заавар:

Tinyumbrella багажийн хамгийн сүүлийн хувилбарыг татан авч ажиллуулна. Таны дэвайс жэйлбрек хийгдсэн үгүйгээс үл хамааран (гэхдээ passcode-оор цоожлогдсон болон activate буюу оригиналъ СИМ ашиглан идэвхижүүлээгүй бол танихгүй) Tinyumbrella мэдээллийг гаргаж ирэх болно. Жишээ нь таны ашиглаж буй фирмвэйр, бэйсбанд болон таны дэвайсын загвар, серийн дугаар гэх мэт. Таны хувьд зөвхөн Save SHSH товчийг дарахад л хангалттай. Ямар ч тохиолдолд SHSH файлаа хадгалж байхыг зөвлөж байна.

tinyumbrella_shsh_save

(2011 оны 8 сард шинэчилсэн линк)

Tinyumbrella 05.00.09 for Windows

Tinyumbrella 05.00.09 for Mac

Мэдээ таалагдсан бол
Ангилал: iOS | Нэмсэн: Administrator (2013.01.19) | Үзсэн: 486 | Үнэлгээ: 2.0/1
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болно. 
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг х
vндэтгэн vзнэ vv.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
 
OGmusic.Do.Am 2011-2024 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.