2024.11.29 6:40 AM
Эхлэл » Техник технологи » Технологи |
Мэдээ таалагдсан бол |
Хулгана буюу бидний ярьж заншсанаар mouse нь одоо бидний ашиглаж буй орчин үеийн хулгана болтлоо маш олон үеийг даван туулсаар иржээ. Бидний дүү нар, хүүхдүүд бараг доороо бөмбөлөг бүхий хулганыг мэдэхгүй ч байж магадгүй. Та бүхэнд сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс танин мэдэхүйд тань бага ч болов мэдлэг нэмэх зорилгоор Apple компанийн хулганууд хэрхэн хувьсаж өөрчлөгдөн, хувилбар бүр нь ямар шинэчлэлтүүдийг агуулж байсныг нийтлэлээ. Та бүхэн кофегоо аягалж аваад, тухлан сууж уншина уу.
Macintosh гарахаас нэг жилийн өмнө Apple – н Lisa нэртэй компьютер хэрэглэгчиддээ хэрэглэгчийн график интерфейс болон хулгана гэж юу болох талаар танилцуулж байжээ. Харин энэхүү Lisa нэртэй компьютерийн үнэнд та лав итгэхгүй дээ. 9995 доллар!!!
Macintosh хулгана нь дээрх Lisa хулганаас хавьгүй дээр болжээ. Lisa хулгана төмрөн бөмбөлөгтэй байсан бол энэхүү хулганы бөмбөлөг нь резинэн материалаар хийгдсэн бөгөөд Macintosh компьютертойгоо DE-9 нэртэй портоор холбогддог байсан байна.
Macintosh хулганыг танилцуулснаас хэдхэн сарын дараа Apple компани IIc нэртэй хулганаа гаргаж байжээ. IIc нь өмнөх хулгануудаа бодвол арай гөлгөр гадаргуутай бөгөөд өнгө нь бага зэрэг өөрчлөгдсөн байна. Энэхүү хулгана нь тухайн агшинд компьютер дээр ямар аппликейшн ажиллаж байгаагаас хамаараад нэг бол заагч, үгүй бол joystick – н үүргийг гүйцэтгэдэг байжээ.
Харин 1986 онд Apple компани өмнөх хулгануудын адил тэгц өнцөгт хэлбэр бүхий хулганыг Apple Desktop Bus нэртэй оролттой болгон өөрчилж IIc хулганатай хамт худалдаалж эхэлсэн байна.
ADB II буюу Apple Desktop Mouse II нь загварын хувьд эрс шинэчлэлт хийж, тэгш өнцөгт хэлбэртэй бус бөмбөгөр хэлбэртэй болсон нь хэрэглэгчдэд таатай байдлыг үүсгэсэн төдийгүй илүү жижигхэн болсон ч юм шиг санагджээ. Энэхүү хулгана нь Apple компаний компьютеруудад дагалдаж очдог стандарт хулганы үүргийг 6 жилийн турш гүйцэтгэсэн байна.
Мөн хар өнгийн хувилбар нь гарсан бөгөөд энэ нь Macintosh TV – д дагалдаж ирдэг байжээ.
Энэ хулганы хувьд хамгийн том шинэчлэлт нь түүний USB оролттой болсон явдал юм. Ингэснээр эртний ADB оролтыг халж, ирээдүй рүү нэг алхам урагшилсан гэхэд болно. Гэхдээ түүнийг балаг тойрсонгүй. Хэдий шинэ оролттой, өнгөний хувьд шинэчлэлт авчирсан ч гэсэн түүний дув дугуй хэлбэр нь хэрэглэгчдэд хүндрэлтэй байдлыг авчирсан байна. Учир нь хэрэглэгчид энэхүү хулганыг хэрэглэж байх явцдаа яг аль зүг рүү заагаад байгааг нь ялгахад бэрх байжээ.
Түүнээс гадна хэрэглэгчид залгуурыг нь хэтэрхий богино байна гэж шүүмжилж байсан байна. Учир нь энэхүү хулгана анхнаасаа Apple – н USB гаранд /keyboard/ холбогддог байхаар загварчлагдсан тул notebook /laptop/ хэрэглэгчидэд энэ нь ашиглахад хүндрэлтэй байдлыг үүсгэсэн байна.
Азаар Apple компани энэхүү шүүмж ихтэй хулганаа хоёр жилийн дотор шинэчилж хэрэглэгчидээ аварсан аж.
Энэ хулгана маш том шинэчлэлтийг хулганы зах зээлд авчирсан юм. Тэр нь юу вэ гэхээр, тухайн үед өргөн ашиглагдаж байсан хулганы доор байрлах физик бөмбөлөгийг гэрлэн технологиор сольсон явдал юм. Түүнээс гадна ямар ч товчлуургүй бөгөөд хулганы урд хэсэгт байрлах хэсэг нь хэрэглэгчийн дарах үйлдлийг мэдэрдэг болсон байна.
Маш гоё хийцтэй, тунгалаг гадаргуутай болсон нь Apple – н PowerMac G4 Cube болон тухайн үед гаргаж байсан бусад компьютеруудад загварын хувьд төгс зохицож байжээ. Гэсэн хэдий ч хэрэглэгчид энэхүү хулганы утсыг мөн л адил богинохон байна гэж шүүмжилж эхэлсэн бөгөөд Apple үүний хариу арга хэмжээ болгож нэмэлт уртасгагч төхөөрөмжийг гаргажээ.
2003 онд Apple компани энэхүү хулганадаа шинэчлэлт оруулж, гэрлийн оронд лазер ашиглаж, нэрнээс нь Pro гэдэг үгийг хассан бөгөөд үүнийгээ Power Mac G4 Mirror Drive Door, Power Mac G5, eMac, iMac G4 болон G5 компьютеруудад дагалдуулж байжээ. Мөн Bluetooth технолгийг дэмждэг хувилбарыг нь ч гаргаж байсан байна.
Apple компани 22 жилийн турш хулгана үйлдвэрлэснийхээ дараа хоёр товчлуур бүхий хулганы 2005 онд анх гаргажээ. Pro хулганы нэгэн адил физик товчлуургүй бөгөөд хулганы их биеийн гадаргуу хэсэг нь хэрэглэгчийн даралтыг мэдэрдэг аж.
Мөн хулганы гол хэсэгт жижигхэн бөмбөлөг байх бөгөөд энэ нь хэрэглэгчдэд аль ч зүг рүү хамаагүй гүйлгэхэд /scroll/ ач тусаа үзүүлж байжээ. Mighty хулганыг бүрэн дэмжиж ажилладаг үйлдлийн систем нь OS X л байсан байна.
2006 онд Apple компани Bluetooth технологийг дэмждэг хулганаа үйлдвэрлэж, утастай хулганыг аажмаар утасгүй болгож эхэлсэн байна. Нэг жилийн дараа хулганыхаа хажуу талуудыг саарал бус, дээд талын нэгэн адил цагаан өнгөтэй болгожээ. 2009 оны 10-р сарын 20-ны өдөр хууль, эрх зүйн шалтгаанаас болж Mighty Mouse нэрээ Apple Mouse (MB112LL/A) болгох шаардлагатай болсон байна.
2009 оны 10-р сард Multi-Touch Magic хулганаа гаргажээ. Хөнгөн цагаан материалаар хийгдсэн энэхүү хулгана нь ямар ч физик товчлуургүй. Харин түүний дээд талын гадаргуу нь жинхэнэ ид шидээ үзүүлдэг аж. Энэхүү гадаргуу дээр нэг болон хоёр хуруугаар төрөл бүрийн үйлдэл хийж болох бөгөөд эдгээр нь бүгд тус тусын үүргийг гүйцэтгэдэг.
Дараах үйлдлийн системүүд нь Magic хулганыг дэмжиж ажиллана.
Энэ нь хулгана биш боловч хулганы үүргийг маш сайн гүйцэтгэдэг төхөөрөмж юм. Apple компан Magic Trackpad – г 2010 оны 7-р сард гаргасан бөгөөд энэ нь MacBook Pro болон MacBook Air – н trackpad – аас ойролцоогоор 75% том ажээ. Magic Mouse – с ялгаатай нь тэрээр 4 хүртэлх хурууг мэдрэх боломжтой.
Хэрэглэгчид ширээний Mac компьютер захиалж байхдаа хулганы оронд энэхүү Magic Trackpad – г ямар нэгэн нэмэлт төлбөргүйгээр авах боломжтой. Түүнээс гадна Magic Trackpad нь ямар ч асуудалгүйгээр хулганатай зохицож ажилладана.
Та Magic Trackpad – г ашиглах бол Mac OS X 10.6.4 болон түүнээс хойшхи хувилбар бүхий үйлдлийн системтэй байх шаардлагатай.
Нийт сэтгэгдэл: 0 | |
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хvндэтгэн vзнэ vv.