Олон нийтийн сүлжээний Фейсбүүк сайт АНУ-аас гадна анхны дата төвөө ажиллуулж эхэлсэн тухайгаа албан ёсоор мэдээлжээ. Арктикын тойргийн ойролцоо Шведийн Лулео /Lulea/ хэмээх жижигхэн хотод, 28,000 м.кв талбайг эзлэн орших барилгад тус сайтын шинэ серверүүд байрлаж байгаа аж. Фейсбүүкийн Үйл ажиллагааны дэд ерөнхийлөгч Том Фурлонг /Tom Furlong/ хэлэхдээ энэхүү шинэ дата төв нь олон нийтийн сүлжээний Европын хэрэглэгчдэд зориулагдан бүтээгдсэн гэдгийг онцолсон байна. Мэргэжилтнүүд ойрын ирээдүйд Исланд, Финлянд, Швейцарь, Канад зэрэг орнууд дахь шинэ дата төвүүдийн тоо эрс нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм. Швед дэх шинэ дата төвийн хувьд энд байрлаж байгаа серверүүдэд хөргөлтийн хэсэг маш багахан хэсэгхэн газарт л хийгдсэн ба энд жилийн дундаж агаарын температур Цельсийн 2-хон градус байдаг нь уг дата төвийг Дэлхийн хамгийн энергийн үр ашигтай төвүүдийн нэг байхад нөлөөлж байгаа ажээ.
1. Швед, Лулео хот, 6-р сарын 12. Шинэ дата төвийн агааржуулалтын төхөөрөмжийн хонгилд Фейсбүүкийн дэд ерөнхийлөгч Том Фурлонг /баруун/ шинэ дата төвийн захирал Жоел Челлгрен /Joel Chellgren/-ий хамт. /EPA / ITAR-TASS / SUSANNE LINDHOLM/
2. Швед, Лулео хот, 6-р сарын 12. Шинэ дата төвийн агааржуулалтын төхөөрөмжийн хонгилд Фейсбүүкийн дэд ерөнхийлөгч Том Фурлонг /баруун/ шинэ дата төвийн захирал Жоел Челлгрен /Joel Chellgren/-ий хамт. /EPA / ITAR-TASS / SUSANNE LINDHOLM/
3. Том Фурлонг сэтгүүлчдэд уг хонгил хэрхэн ажиллахыг таягаар заан тайлбарлаж байна. /EPA / ITAR-TASS / SUSANNE LINDHOLM/
4. Шинэ дата төвийн захирал Жоел Челлгрен. /EPA / ITAR-TASS / SUSANNE LINDHOLM/
5. Өөр нэгэн хонгил. /EPA / ITAR-TASS / SUSANNE LINDHOLM/
6. Серверийн тавиурууд. /EPA / ITAR-TASS / SUSANNE LINDHOLM/
7. Фейсбүүкийн дэд ерөнхийлөгч Том Фурлонг. /EPA / ITAR-TASS / SUSANNE LINDHOLM/
8. Фейсбүүкийн шинэ дата төвийн барилгын ерөнхий дүр төрх. /EPA / ITAR-TASS / SUSANNE LINDHOLM/
Эх сурвалж: XoPoM.com
|
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хvндэтгэн vзнэ vv.