Хайртай хосууд бие биедээ бөгж бэлэглэж, хайр сэтгэлээ илчилдэг. Тэгвэл хосууд хамт байх үед гэрэлтдэг нэгэн өвөрмөц бөгжийг Сан Франциско хотод амьдардаг Бен Кокес гэгч инженер зохион бүтээжээ. Уг бөгж нь өөр дээрээ бичил LED гэрлэн шигтгээтэй ба хос хоёр бөгжний зай ойртох тусам тодоор гэрэлтдэг аж. Харин 100 метрээс хол зайнд гэрэл нь унтардаг ажээ.
|
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хvндэтгэн vзнэ vv.