2024.11.29 4:34 AM
Эхлэл » Техник технологи » Android |
Мэдээ таалагдсан бол |
Андройд үйлдлийн системтэй утас анх удаагаа хэрэглэж байгаа мөн шинэхэн утсаа аваад хараахан App суулгаж амжаагүй байгаа бол та энэхүү мэдээнд анхаарлаа хандуулаарай. Бид та бүхэндээ андройд утсанд апп суулгах зааврыг бэлдлээ.
Хамгийн эхэнд таны мэдэх ёстой зүйл бол Андройд утас нь Апп суулгах үндсэн 3 боломжтой байдаг бөгөөд эхний боломж нь та www.gmail.com буюу Google – ийн имэйл хаяг эзэмшигч болсноор тухайн хаягаар Android market /сүүлийн системийн шинэчлэлээр Play store болж нэрээ сольсон/ д бүртгүүлж үнэгүй болон төлбөртэй Апп-уудыг татан суулгах боломжтой. Өөрөөр хэлбэл таны утсыг Google имэйл хаягаар тань бүртгэж авч Апп татах эрхийг тань өгч байна гэсэн үг.
НЭГДҮГЭЭР АРГА
Апп суулгах эхний аргыг Galaxy Note утсан дээр жишээ болгож зааврын дагуу оруулж байна. Шинэ утсыг бүртгүүлэхийн тулд Wifi болон 3G холболтоор интернетэд холбогдсон байх шаардлагатай.
1. Шинэ утаснууд идэвхжүүлэлт хийгээгүй байдаг бөгөөд та Applications цэсрүү орж Market ийг сонгож идэвхжүүлэлт хийхэд бэлдэнэ.
2. Идэвхжүүлэлт хийгдээгүй утсанд дээрхи анхааруулга гарч ирэх бөгөөд YES дарж үргэлжлүүлнэ.
3. Энэ заавар нь таны утсыг Google account-аар дамжуулж бүртгэх сануулга гарах бөгөөд nextдарж үргэлжлүүлнэ.
4. Сануулгыг дагахад дараахь цонх гарах бөгөөд хэрвээ та шинээр аккаунт нээх бол Create ийг хэрвээ таньд Gmail ийн аккаунт байгаа бол Sign in ийг дагаж үргэлжлүүлнэ.
5. Дараагийн алхам бол өөрийн аккаунтийг нууц дугаарын хамт хийж үргэлжлүүлнэ. /жишээ болгож дээрхи аккаунтыг оруулав /
6. Хэрвээ та өмнө нь өөрийн аккаунтыг ашиглаж утас идэвжүүлж байсан бол дээрхи чагтыг чагталснаар өмнөх утасны тохиргоо болон утасны дугаар зэргийг шинэ утсан дээрээ сануулах боломжтой. Аль эсвэл чагтлахгүйгээр шинэ тохиргоотойгоор цааш үргэлжлүүлж болно.
7. За ингээд хамгийн сүүлчийн алхам бол Finish setup ийг дарснаар утсаа та амжилттай идэвжүүллээ гэсэн үг.
8. Finish товчийг дарсны дараа Google – ээс таньд Апп татах ерөнхий гэрээг хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг асуух бөгөөд Accept дарснаар таны Android market идэвхжиж апп татахад бэлэн болно.
Дээрхи арга нь Аndroid market – аас албан ёсоор апп татах боломж бөгөөд энэхүү төлбөргүй аккаунтыг ашигласнаар таньд зөвхөн үнэгүй апп-ууд харагдах бөгөөд төлбөртэй апп-уудыг харахын тулд та Google – д төлбөр төлж эрхийг авах шаардлагатай. Энд бас нэг зүйлийг дурдахад та төлбөртэй апп-уудыг хууль бусаар харах буюу сонирхох боломжтой бөгөөд энэ нь утасныхаа системрүү нэвтрэх Root access ашиглаж Мarket unlocker суулгаж болох юм.
ХОЁРДУГААР АРГА
Андройд үйлдлийн систем нь өөрөө нээлттэй систем тул та энэ боломжийг ашиглаж дээрхээс өөр аргаар утсандаа апп суулгах боломжтой. Ингэснээрээ таньд нөгөө харагдахгүй байгаа төлбөртэй апп-уудыг татах боломж олдож байна гэсэн үг юм. Энэ бол утсан дээрээ интернетээр холбогдож интернет сайтуудаас апп-ыг татаж суулгах арга юм. Та бүхэндээ төлбөртэй Апп-уудыг татах боломж олгодог сайтуудаас жишээ болгож http://andropediaapps.blogspot.com/ ыг санал болгож байна. Энэхүү вебсайт нь төлбөртэй апп-уудыг гарсан даруйд цаг алдалгүй, Share хийдэг сайтуудыг ашиглаж хэрэглэгчидэд хүргэдэг хууль бус вебсайт юм.
1. Эхний алхам бол Аpplication цэснээс та интернет хөтөчийг олж ажилуулах хэрэгтэй. /энэ аргаар апп суулгахын тулд интернет холболт хэрэгтэй/
2. Дараагийн алхам бол интернет хөтөчийнхөө хаяг байрлах цонхон дээр http://andropediaapps.blogspot.com гэж бичээд тухайн вебсайт руу орох хэрэгтэй.
3. Энэ сайт руу ороход андройдод зориулсан маш олон төрлийн сонголт байх бөгөөд та энэхүү сайтаас тоглоом, оффисийн программууд, дуу за тэгээд бүхий л хэрэгтэй бөгөөд төлбөртэй апп-уудыг таньд ямар ч төлбөргүй санал болгох болно. Жишээ болгож энтертайнмэнт бүлгийг сонголоо.
4. Энэ сайтанд тухайн Апп-аас шалтгаалж тухайн апп-ийн нийт хэмжээ харилцан адилгүй байх бөгөөд 1мb – 1Gb гаруй хэмжээтэй бий. Андройдын томоохон тоглоомууд маш их багтаамжтай байдаг. харин жишээ болгож хамгийн бага хэмжээтэй апп-ыг татлаа.
5. Энэ сайтанд байрлаж буй Апп-уудын дийлэнх нь, 1-4 share хийдэг сайтуудад байрлаж байдаг бөгөөд зохиогчийн эрхээс шалтгаалан зарим апп-ууд 1-14 хоногийн дотор устгагддаг. Гэхдээ та санаа зоволтгүй устсан апп-уудыг дахин шэйр хийдэг. Та тухайн апп-ыг татахын тулд Andropedia гэсэн бичгэн дээр дарснаар таны интернет хөтөч автоматаар Share хийх сайтруу шилжих болно.
6. Та Share хийдэг вебсайтуудын төлбөргүйгээр татах хэсгийг горимыг дарааллын дагуу дагаж мөрдсөнөөр өөрийн апп-ыг татах боломжтой. Үнэгүй татах горимыг дарсны дараа 10-100 секунд хүлээсний эцэст баталгаажуулалтын кодыг хийх цонх гарч кодыг оруулах хэрэгтэй. Ингээд кодыг оруулж таны татах апп бэлэн болж утас автоматаар татаж эхэлнэ. /зарим загварын утсанд эхлээд All download аpp-ыг суулгах хэрэгтэй бөгөөд үнэ төлбөргүй android market-д байгаа/
7. Хэрвээ та Share сайтын дарааллыг зөв гүйцэтгэсэн бол таны утас автоматаар апп-ыг татаж эхэлнэ. Татаж буй аппыг шалгахын тулд Notification буюу санамжны цонхыг буулган харж болно.
8. Амжилттай татаж дуусан бол Download complete гэсэн сануулга гарах бөгөөд татсан Апп дээрээ дарж үргэлжлүүлнэ.
9. Өмнөх алхамыг хийсний дараа тухайн татсан Апп-ыг суулгах зөвшөөрлийг асуух бөгөөдinstall дарж үргэлжлүүлнэ.
10. Татсан апп сууж байгааг илтгэх ногоон зураас бүхий дүрслэл гарах бөгөөд тухайн апп-ын багтаамжнаас шалтгаалж дуусах хугацаа нь харилцан адилгүй байх болно.
11. Ингээд сүүлчийн алхам бол Open – г сонгож суулгасан Апп-ыг шууд ажиллуулж болно.
ГУРАВДУГААР АРГА
За ингээд хамгийн сүүлийн арга бол интернет ашиглахгүйгээр бэлэн App file ийг суулгах арга. Энэхүү арга нь их хэмжээтэй /200mb-1GB /болон тоглоомын систем файл тусдаа байдаг Апп-дад тохиромжтой бөгөөд хурдан суулгах давуу талтай байдаг. Энэ аргаар суулгахын тулд таньд утсаа комьютертээ холбох зориулалтын USB холбогч кабель хэрэг болох болно. / Доорхи зааврын тавдугаар горимыг дагасны дараа USB холбогчоо ашиглаж утсаа компьютерт холбоорой /
1. Хэрвээ та өмнө нь энэ аргаар утсандаа апп суулгаж байгаагүй бол энэ зааврыг дагаарай. Эхлээд Settings цэсийг сонгож ажиллуулах. /Galaxy Note Утсан дээр жишээ оруулав /
2. Setting цэс нь утасны ерөнхий тохируулгыг тохируулах боломжтой цэс бөгөөд эндээсApplications – ийг сонгоно.
3. Дээрхи зураг дээрхи Unknown sources гэсэн цонхыг чагтлаагүй байх бөгөөд үүнийг ногоон болгож чагтлах хэрэгтэй. Энэ нь гадаад эх үүсвэрээс апп суулгах зөвшөөрлийг олгож байгаа юм.
4. Дараагийн алхам бол Development цэсийг сонгох.
5. Development цэсийг сонгосны дараа USB debugging гэсэн тохиргоог дээрхи зураг адил чагтлах хэрэгтэй. Энэ нь утасны дотоод багтаамжийг комьютерт флаш диск адил холбож бүх төрлийн файлийг хуулах эрхийг өгч байгаа юм. За одоо харин утсаа комьютертэйгээ USB холбогчоор холбох хэрэгтэй.
6. Утсаа USB ээр компьютерт холбосны дараа таны Notification буюу санамжны хэсэгт дээрхитэй ижил анхааруулга гарч ирнэ.
7. Анхааруулгыг дарж орсны дараа таны утасны дотоод багтаамжруу нэвтрэх эрхийг Connect USB storage дарж олгоно. Энэ үйлдлийг хийсний дараа таны компьютерт флэш диск адил холбогдсон гэсэн мэдээлэл таны компьютерт гарч ирэх болно. Ингээд хэрвээ таньд бэлэн APK /андройд утасны апп-ууд APK өргөтгөлтэй файлыг ашигладаг /өргөтгөлтэй Aпп файл байгаа бол түүнийгээ, APK гэсэн фолдерийг утсан дотроо нээж хуулна. Хэрвээ таньд бэлэн байхгүй байгаа бол http://andropediaapps.blogspot.com сайтнаас татаж утасруугаа хуулж болно. Ингээд апп-аа хуулж дууссан бол кабелаа салгаж утаснаасаа хуулсан апп-аа суулгана.
8. Үүний тулд та My files гэсэн апп-ыг ажиллуулж хуулсан файлаа суулгах хэрэгтэй.
9. Дээрхи апп-ыг ажилуулахад таны утасны багтаамжинд байгаа файлуудыг харуулах бөгөөд та APK гэсэн хавтасруу орох хэрэгтэй.
10. Жишээ болгож дээрхи тоглоомыг хуулсан бөгөөд та одоо 2 дугаар аргын 8 дахь зааврыг эндээс эхлэж мөрдөхөд таны хуулсан Апп суух болно.
За ингээд та шинэхэн утсандаа апп суулгах анхны мэдэгдэхүүнтэй болсон гэдэгт итгэж байна бид дараагийнхаа мэдээгээр улам дэлгэрүүлж нарийвчлан оруулах болно.
Нийт сэтгэгдэл: 1 | |
| |
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хvндэтгэн vзнэ vv.