Швейцарийн иргэн 18
настай Фенни Шлаттер /Fanny Schlatter/ ажил дээрээ байх үед түүний
өмдний халаасанд байсан Самсунг Галакси Эс 3 /Samsung Galaxy S3/ гар
утас нь дэлбэрсэн хэрэг гарчээ. Дэлбэрэлтийн улмаас залуу бүсгүйн өмд
урагдаж, хөл нь ноцтой шархадсан ба эмч нар Шлаттерийн гуянд үүссэн
түлэгдэлтийг гуравдугаар зэргийн түлэгдэлт гэж тогтоосон байна.